Соёлын Өв- Цуврал Хэлэлцүүлэг: Орон нутгийн музейн хамтын ажиллагаа, үйл ажиллагааны онцлог

The American Center for Mongolian Studies is pleased to announce the fourth discussion of the  “Cultural Heritage Discussion” series. This time the discussion will focus on “Local museums collaboration and operational features” and will be led by D.Tsedmaa, a Chair of  New development of museum association, Honorary professor of Mongolian State  University of Culture and Art.

Америкийн Монгол Судлалын Төвийн “Соёлын Өв – Цуврал хэлэлцүүлэг” энэ удаа “Орон нутгийн музейн хамтын ажиллагаа, үйл ажиллагааны онцлог” сэдвээр болох бөгөөд хэлэлцүүлгийг Д.Цэдмаа (“Музейн шинэ хөгжил нийгэмлэг”-ийн тэргүүн ,СУИС-ийн хүндэт профессор) удирдан явуулна . 

Хэлэлцүүлгийн зорилго:  

Орон нутгийн музейд  өөр хоорондоо харилцан суралцах, мэдээлэл, туршлага солилцох зэргээр хамтран   ажиллах нэгдсэн сүлжээг идэвхжүүлэх,   орон нутгийн музейн онцлог болон  орон нутгийн оршин суугчдад  соёлын өвийн талаар мэдлэг түгээх сэдвүүдийг хэлэлцэнэ. Мөн музей, соёлын өвийн салбарт тулгамдаж буй нийтлэг асуудлыг шийдвэрлэх арга замын талаар музейн мэргэжилтнүүд, үзэгчидтэй  санал солилцоно.

Агуулга:  

Монгол улсын нутаг дэвсгэрт монгол угсаатны олон бүлгийн түүх, соёлын өв хадгалагдаж байгаа нь дэлхийн соёлын өвийн нэгээхэн хэсэг билээ. Хөгжиж буй манай орны хувьд харьцангуй цөөн тооны  музейтэй боловч  баялаг сан хөмрөг бүрдүүлэн   хадгалж,  иргэдийг  гэгээрүүлэх, соёлын өвийг сурталчлах хариуцлагатай үүргийг гүйцэтгэж байна. Манай улсад  шинэ цагийн   анхны   музей байгуулагдсаны 100   жилийн ойг 2024 онд тэмдэглэнэ. Аймгийн   музейнүүд    байгуулагдан хөгжсөнөөр   музейнүүдийн тогтолцоо   бий болсон.

Уудам нутаг дэвсгэрт таран байрласан орон нутаг дах музейнүүдийн  сэдвээр энэ удаа ярилцаж байгаа   нь  чухал асуудлын нэг юм. Байгууллагын бүтэц зохион байгууллалт, зорилтын хувьд ижил  боловч  алс зайдуу байрласан, орон нутгийн засаг захиргааны өөр харъяалалтай  музейнүүд үйл ажиллагааны туршлага, мэдээллээ солилцох, хамтарсан ажиллагаа  явуулвал илүү хүчтэй, үр нөлөөөтэй байх боломжийг судалвал зохино. Өнөө үед музей нь тухайн орон нутгийн онцлог давуу талыг үзүүлсэн, сурталчилсан, хүмүүсийн  өдөр дутмын хэрэгцээтэй мэдлэг, мэдээллийг хүртээх соёл мэдээллийн төв, олон хөлийн  газар байх шаардлага  тавигдсаар байна.  

Хувьсан өөрчлөгдөж байгаа Дэлхий дахины эрч хурдтай зэрэгцэн  орон нутгийн   музейнүүд     хамтран    хөгжих   талаар  дараах хүрээнд хэлэлцүүлэг өрнөнө. 

  • Музейнүүдийн өөрчлөлт шинэчлэлт, боломжийг ашигласан нь
  • Музейнүүдийн  нийтлэг бэрхшээл,тулгамдсан асуудлыг шийдэх нь
  • Орон нутаг дах  музейнүүдийн  хамтран ажиллах  боломж, арга зам
  • Орон нутаг  судлал, шинжлэх ухаанд суурилсан  баримтат мэдээлэл, эх сурвалжийг судлах хөгжүүлэх
  • Олон нийттэй харилцах, тэдний хэрэгцээг  хэрхэн    хангах
  • Орон нутгийн онцлогийг  музейд илүү давуу таниулах
  • Тухайн орон нутгийн ялгаатай шинж байдалд үндэслэн уугуул  иргэдийн  соёлын өв уламжлалын  дархлааг бий болгоход нөлөөлөх

Хэлэлцүүлгийн хөтөлбөр

10:00-10:02   Америкийн Монгол Судлалын Төвийн танилцуулга, болон соёлын өвийн хөтөлбөрийн талаар товч танилцуулга хийнэ.

10:02-10:05   АМСТ-ийн хөтөлбөрийн зохицуулагч Т.Түвшинзаяа хэлэлцүүлгийг нээж, хэлэлцүүлгийн дүрэм ба модераторыг танилцуулна.

10:05-10:20 Модератор “Орон нутгийн музейн үйл ажиллагааны сүлжээ үүсгэх, хөгжүүлэх  нь” сэдвээр хэлэлцүүлгийн нээлт PPT үзүүлэн ярина. 

10:20-10:25              Модератор зочин илтгэгчдийг танилцуулна.

10:25-10:35                Зочин илтгэгч: Б. Сарангэрэл, Говь-Алтай аймгийн музей –  (Сан хөмрөгч)

10:35-10:45                Зочин илтгэгч : В. Нарангэрэл, Дорнод аймгийн музей –  (Захирлын  үүргийг түр орлон гүйцэтгэгч) 

10:45- 10:55               Зочин илтгэгч: Л. Шинэбат, Хархорин музей –  (Захирал)

10:55- 11:05               Зочин илтгэгч :М.Одмаа, Хөвсгөл аймгийн музей –  (Эрдэм шинжилгээний ажилтан) 

11:05-11:15                Зочин илтгэгч: М.Лхагвамаа, Говьсүмбэр аймгийн Боржигин өв  музей –  (Эрдэм шинжилгээний ажилтан) 

11:15-11:50                 Орон нутгийн музей хоорондын хамтын ажиллагаа болон тулгамдаж   буй асуудлуудын талаар Модераторын бэлдсэн чиглүүлэх асуултуудад зочин илтгэгчид хариулан хоорондоо саналаа хуваалцана.

11:50-12:00                 Дүгнэлт хэсэг: Модератор хэлэлцүүлгийн үеэр яригдсан асуудлуудыг товч дүгнэн хэлж хэлэлцүүлгийг дуусгана.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

Scroll to Top
Skip to content