Соёлын Өв- Цуврал Хэлэлцүүлэг: Музейн сан хөмрөгийн бүрэлдэхүүн,  цуглуулгын үнэ цэнжүүлэлт

The American Center for Mongolian Studies is pleased to announce the second discussion of the  “Cultural Heritage Discussion” series. This time the discussion will focus on “Component analysis and thesaurus of the museum’s collections” and will be led by J. Myandas, Head of Department  of Cultural Heritage Studies, The Research Institute of Arts and Culture, MNUAC. The discussion will be delivered in Mongolian. 

Бид энэхүү цахим цуврал хэлэлцүүлэгүүдээрээ музейн салбарт тулгамдаж буй асуудлуудыг хөндөх болно. 

Агуулга

Өнөө цагийн соёл, технологийн даяаршил нь аливаа түүхэн ард түмний хувьд өөрийн уламжлалт үндэсний соёлын өв, ёс заншил, зан үйлийн хэрэглээнээсээ хөндийрөх, мартах, улмаар өөрийн гэсэн өв соёлгүй болж бусдын эрхэнд хүлэгдэж уусах, хэтдээ устах үр дагаварт хүрэх аюултай юм. Хүн төрөлхтнийг хамарсан даяаршлын энэхүү нөхцөлд аливаа ард түмэн соёлын өвийн төрлөөр цуглуулах, бүрдүүлэх, хадгалан хамгаалах, түүний тухай мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, ялангуяа өсвөр үеийнхэндээ өвлүүлэн уламжлуулах үйл хэрэгт музейн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол онцгой байр суурь эзэлж байна. 

Музейн үнэт зүйл нь тухайн музейд  хадгалагдаж байгаа цуглуулга юм. Тэдгээрийг бүртгэн баримтжуулан, судалгаа шинжилгээ хийсний үр дүнд музейн практикт хэрэглэгдэж байгаа олон талт үйл ажиллагаагаар үзэгчидтэй харилцаанд оруулснаар түүнд хадгалагдаж байгаа үнэн зөв мэдээллийг хүргэх боломжтой болдог. Тэгвэл үзэгчид тодорхой сэдэв бүхий цуглуулгатай төрөлжсөн музейгээс тухайн музейн агуулгатай холбоотой үзмэртэй танилцдаг хэдий ч  ямар төрлийн цуглуулгатай, тэдгээрийг хэрхэн судалж, харилцаа холбоонд оруулдаг талаар болон далд сан хөмрөг дэх цуглуулгатай танилцах боломж төдийлөн олдоггүй. Иймээс энэхүү мэдээлийг олон нийтэд нээлттэй хүргэх зорилгоор музейн сан хөмрөгийн бүрэлдэхүүн,  цуглуулгын үнэ цэнжүүлэлтийн талаар ярилцах болно.

Хэлэлцүүлгийн зорилго

Монгол Улсын музейд сан хөмрөгтөө ямар төрлийн үнэ цэн бүхий цуглуулгатай болох, тэдгээрийг судлан, шинжилж, нэн ялангуяа далд сан хөмрөгт  байгаа цуглуулгыг хэрхэн харилцаа, холбоонд оруулж байгаа талаар шинжлэх ухааны үндэслэлтэй, мэдлэг, мэдээллийг иргэдэд нээлттэй хүргэх.

Хэлэлцүүлгийн хөтөлбөр

10:00-10:03   Америкийн Монгол Судлалын Төвийн танилцуулга, 

10:03-10:04   АМСТ-ийн хөтөлбөрийн зохицуулагч Т.Түвшинзаяа хэлэлцүүлгийг нээж, хэлэлцүүлгийн дүрмийг танилцуулан, Модераторыг танилцуулна.

10:04-10:05 Модератор зочин илтгэгчдийг танилцуулна.

I хэсэг:

10:05-10:20  Модератор Монгол Улсын музейн сан хөмрөгийн бүрэлдэхүүний судалгааг 21 аймгийн музейн жишээн дээр танилцуулна (Ppt).

10:20-10:25 Модератор зочин, илтгэгчдийн илтгэл танилцуулгын талаар точ танилцуулна.

10:25-10:35 Д.Нарантуяа, Түүх, соёлын хөдлөх  дурсгалт зүйлийн 2018-2019 оны Улсын тооллогын талаар мэдээлэл өгнө.

10:35-10:45 Т.Тодгэрэл, Байгалийн дурсгалд холбогдох цуглуулга;

10:45-10:55 Ц.Одбаатар, Түүхийн дурсгалд холбогдох цуглуулга тус тус танилцуулна.

10:55-11:05 I хэсгийн зочин-илтгэгчдийн танилцуулгын хэлэлцүүлэг. Асуулт, хариулт

II хэсэг:

11:05:11:15 Ж.Мөнхцэцэг, Археологийн дурсгалд холбогдох цуглуулга;

11:15-11:25 А.Айшагул, Урлаг уран сайханд холбогдох цуглуулга;

11:25-11:35 М.Золбаяр, Угсаатны зүйд холбогдох  цуглуулга;

11:35-11:45 Д.Отгонсүрэн , Шашин шүтлэгт холбогдох цуглуулгын тухай тус тус танилцуулна.

11:45-12:00 II хэсгийн зочин-илтгэгчдийн танилцуулгын хэлэлцүүлэг. Асуулт, хариулт

III хэсэг

12:00-12:40 Музейн цуглуулгын бүрдүүлэлт, түүний бүртгэл, үнэ цэнжүүлэлтийн судалгаа, үзэгчдэд харилцаанд оруулж байгаа туршлага, цуглуулгын бодлогын  хүрээнд модераторын бэлдсэн асуултаар зочин-илтгэгчид  хэлэлцүүлэг өрнүүлнэ. Хэлэлцүүлгийн сэдвийн хүрээнд соёлын өв, музейн мэргэжилтэн, судлаачид, иргэдийн  асуултад зочин илтгэгчид хариулан, ярилцана.

12:40:13:00 Дүгнэлт хэсэг: Модератор хэлэлцүүлгийн үеэр яригдсан асуудлуудыг товч дүгнэн  хэлэлцүүлгийг хаана.

 

1 thought on “Соёлын Өв- Цуврал Хэлэлцүүлэг: Музейн сан хөмрөгийн бүрэлдэхүүн,  цуглуулгын үнэ цэнжүүлэлт”

  1. Эрдэнэтуяа

    Сайн байна уу. Энэхүү хэлэлцүүлэг цахимд байршсан болов уу. Илтгэгчдийн тавьсан мэдээллийн талаар хаанаас мэдэх боломжтой вэ?

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

Scroll to Top
Skip to content