Соёлын өв цуврал семинар: “Соёлын өвийн будгийг тодорхойлох аргууд” Танхимын сургалт

CHC Dec Poster Eng

Хэзээ: 2022 оны 12-р сарын 22, 10:00 цаг (өглөө)
Сургалтын удирдагч багш: О.Ангарагсүрэн, Ph.D

Хаана: Улаанбаатар хотын төв номын сангийн дэргэдэх Америкийн соёл мэдээллийн төвийн хөтөлбөрийн өрөө
Бүртгэл: Та сургалтад оролцох бол дараах холбоосоор орж бүртгүүлнэ үү.
https://forms.gle/XCrLDTvUf1mkuC2y9

Сургалтын агуулга:

Соёлын өвийн будгийн шинжилгээний аргуудын тухай онолын лекцийг тодорхой жишээ дээр танилцуулна. Мөн рентген флуоресцент спектрийн шинжилгээг хэрхэн хийх, үр дүн ба илэрцийг таних, унших практик дадлагыг сургалтын хүрээнд хийх болно.

Сургалтын хөтөлбөр

10:00-10:02 Америкийн Монгол Судлалын Төвийн танилцуулга болон соёлын өвийн хөтөлбөрийн талаар товч танилцуулга хийнэ.

10:02-10:05 АМСТ-ийн хөтөлбөрийн зохицуулагч Т.Түвшинзаяа танхимын сургалтыг нээж, сургагч багшийг танилцуулна.

10:05-10:35 “Соёлын өвийн будгийг тодорхойлох аргууд” лекц

10:35-10:50 Цайны завсарлага

10:50-11:50 “Рентген флуоресцент спектрийн шинжилгээний үр дүнг унших” дадлага ажил

Дэмжигч байгууллага: Улаанбаатар Хотын нийтийн төв Номын Сан

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

Scroll to Top
Skip to content