Монгол хэл заах аргын семинар

6 сарын 10 -”Монгол бичгийг гадаад хүмүүст заах арга барил”
6 сарын 17 -”Гадаад хүнд монгол хэлний дуудлагын хичээл заах нь”
6 сарын 24 -”Мэтгэлцээний аргаар хэлний түвшинг ахиулах нь”

Зүүм Холбоос:
https://us02web.zoom.us/j/89118751956?pwd=bnZvdWF0SWdyQXVZTm93Tzc5dkpTZz09

Meeting ID: 891 1875 1956
Passcode: 544946

Семинарын агуулга:

Монгол хэл соёлын сонирхон сурч судалж буй гадаадын иргэдэд Монголын эрт эдүгээгийн түүх, олон угсаатан ястны давтагдашгүй өвөрмөц онцлог, тэдний өнөөг хүртэл байгалийн унаган төрхт чанар бүтээсэн гайхамшигтай соёл, нүүдлийн мянга мянган жилийг гэтэлж ирсэн бахархалтай баатарлаг намтар түүхийг сонгодог утгаар нь ойлгуулж мэдрүүлж улмаар тэр соёлд сургаж дадуулахыг хичээдэг. Энэхүү агуу соёлыг эх хэлээр нь дамжуулж хүртээх нь хамгийн чухал.

Энэ нь хэдий даяаршиж буй эрин ч хэрэв ингэж сонгодог утгаар нь ойлгож чадвал тухайн үндэстэн ястнууд өв соёлдоо харилцан хүндэтгэлтэй хандаж, хэт холилдож сүлэлдэж болохгүйг ойлгож, өөр өөрсдийн онцлогоор буюу дангааршиж үлдэж боломж бүрдэнэ гэж үздэг. Тэгэхлээр ялангуяа энэ семинарт оролцож буй багш нар та бүхэнд энэ талаас нь түлхүү зааж болох арга замыг санал болгох юм.

Дорждэрэм багшийн намтар:

Ц.Дорждэрэм багш нь 1986 онд МУБИС-ийг хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгсч, 1986-1991 онд АБЯ-ны томилолтоор Төв аймгийн Батсүмбэр сумын дунд сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж эхэлсэн. 1991-1993 онд нийслэл Улаанбаатар хотын 92, 97-р дунд сургуульд монгол хэл, уран зохиолын багш, 1993-1995 онд “Жей Си Эс” олон улсын байгууллагад монгол хэлний багш, 1995-2008 онд “Бриж” олон улсын коллежид монгол хэлний багш, 2008-2012 онд Дархан-Уул аймаг дахь Хүмүүнлэгийн ухааны их сургуульд монгол хэлний багш, 2015-2018 онд Монгол улсын Төмөр замын дээд сургуульд монгол хэл,соёлын багшаар тус тус ажиллаж байсан бөгөөд 2013 оноос “Содон чимээ” сургалтын төвд ментор, зөвлөх багш, 2007 оноос холбоотой байгаа Санкт петербургийн их сургуулийн Дорно дахины факультетийн монгол хэлний тэнхим багшлах хүсэлт илгээснээр одоо тус сургуульд монгол хэл, соёлын багшаар ажиллаж байна.

Ц.Дорждэрэм багш 2005 онд МУБИС-д “Овгийн нэрийн гарал үүсэл” сэдвээр магитсрын зэрэг хамгаалсан, 2017 оноос эхлэн МУБИС-д “Үлгэрийн зохиолын дүр, дүрслэл” сэдвээр докторын зэрэг хамгаалахаар суралцаж байна.

1999 онд Улаанбаатар хот дахь Энх тайвны корпусын шалгагч багшийн сургалт, 2002 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн англи хэлний курс, 2016 онд Монгол бичгийн уран бичлэгийн сургалтын төвийн уран бичлэгийн курсыг дүүргэсэн.

1992 онд аргазүйч цол тэмдэг, 1997 онд Ахлах сурган хүмүүжүүлэгч болж, 1999 онд Монгол улсын Боловсролын яамны Хүндэт жуух бичгээр шагнуулсан. 2001 онд Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг, 2011 онд Монголын ахмад багш нарын холбооны Хүндэт багшийн одон, 2016 онд Монголын ЖДҮ-ийн сан болон Монголын ТББ-ын холбооны Цагаан лавай одон, 2017 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнуулж байсан.
Монгол судлалын чиглэлээр түлхүү ажилласан ахмад багш бөгөөд 2021 онд Монгол судлалын төв, Содон чимээ сургалтын төв, Санкт Петербургийн их сургуулиас тус тус тодорхойлж, Дипломат алба үүссэний 100 жилийн ойгоор Алтан гадас одонгоор шагнагдсан болно.

Ц.Дорждэрэм багш нь багшийн ажлын зэрэгцээ 2009 онд Өрлөг-эх ТББ үүсгэн байгуулж,нэг биш удаа төсөл хөтөлбөр бичиж,хүмүүнлэгийн болон сайн дурын ажил явуулж ирсэн юм. Энэ байгууллагынхаа үйл ажиллагааг өргөжүүлэн тэлж, 2021 оноос ОХУ-ын Детский фондын Москва болон Халимагийн салбартай хамтран ажиллаж эхлээд байна.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

Scroll to Top
Skip to content