The American Center for Mongolian Studies is pleased to announce the eleventh discussion of the “Cultural Heritage Discussion” series. This time the discussion will focus on ” Creative production in museums’ ‘ and will be led by J.Erkhemtugs ( MNUAC).
Америкийн Монгол Судлалын Төвийн “Соёлын Өв -Цуврал хэлэлцүүлэг” энэ удаа “Музейн бүтээлч үйлдвэрлэл” сэдвээр болох бөгөөд хэлэлцүүлгийг СУИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал Ж.Эрхэмтөгс удирдан явуулна.
Хэлэлцүүлгийн зорилго
Монгол Улс нийгэм, эдийн засгийн хөгжилд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхэд соёлын бодлого, оюуны өмч, талант менежментийн оролцоо, ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, хөгжлийн явцад үүсэж буй сорилт, түүнийг боломжийг давуу тал болгоход нийгмийн түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал бодлоо солилцох юм.
Хэлэлцүүлгийн агуулга
- Монгол Улсад соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж, соёлын бодлогын шийдэл;
- Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд оюуны өмчийн гүйцэтгэх үүрэг, менежментийг хэрэгжүүлэх;
- Соёлын бүтээлч үйлдвэрлэлд урлагийн менежер, продюсерүүдийн оруулах хувь нэмэр, манай улсад талант менежментийн хөгжүүлэхийн ач холбогдол;
- Соёлын салбарт нийгмийн түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж, шийдлийн талаар санал бодлоо хуваалцах
Зохион байгуулалт
Модератор удирдан чиглүүлж, зочин оролцогчид илтгэл тавих, холбогдох асуултыг асууж, хариулт авах байдлаар хэлэлцүүлэг явагдана. Оролцогч нь асуултыг 3-5 минутад багтаан хариулах зарчим баримтална.
Хэлэлцүүлгийн хөтөлбөр
10:00-10:05 Америкийн Монгол Судлалын Төвийн танилцуулга, болон соёлын өвийн хөтөлбөрийн талаар товч танилцуулга хийнэ.
10:05-10:10 АМСТ-ийн хөтөлбөрийн зохицуулагч Т.Түвшинзаяа хэлэлцүүлгийг нээж, хэлэлцүүлгийн дүрэм ба модераторыг танилцуулна.
10:10-10:25 Модератор Ж.Эрхэмтөгс “Соёлын бүтээлч үйлдвэрлэл:Боломж шийдэл” сэдвээр хэлэлцүүлгийн нээж илтгэл тавина.
10: 25-11:45 Хэлэлцүүлэг
11:45-11:55 Асуулт, хариулт
11:55-12:00 Хэлэлцүүлгийн үр дүн, дүгнэлт