The American Center for Mongolian Studies is pleased to announce the fourth discussion of the “Cultural Heritage Discussion” series. This time the discussion will focus on “ The Access and Use of Museum Collections in Academic Research” and will be led by Prof.Ts. Uranchimeg (Indiana University’s Herron School of Art and Design).
Америкийн Монгол Судлалын Төвийн “Соёлын Өв – Цуврал хэлэлцүүлэг” энэ удаа “Сан хөмрөг дэх соёлын өвийг шинжлэх ухааны эргэлтэнд оруулах” сэдвээр болох бөгөөд хэлэлцүүлгийг Урлаг судлалын ухааны доктор, Проф.Ц.Уранчимэг (Индиана Их Сургуулийн Херрон Урлаг Дизайны сургууль) удирдан явуулна.
Хэлэлцүүлгийн зорилго
Нүүдэлчин монголчуудын оюун ухаан, авъяас билгээр бүтээсэн үе үеийн урлагийн бүтээлүүд Монголын мүзейнүүдэд хадгалагдаж байгаа тул эдгээр бүтээлүүдийг судлах ажил нэн чухал нь ойлгомжтой. Монголын музейнүүд хэрхэн, яаж, судалгааны ажлыг дэмжин ажиллаж байна вэ? Эрдэмтэн судлаач нартай музейн үүднээс холбогддог уу? Хэрхэн холбоо тогтоож хэрхэн ажилладаг вэ? Үүнд ямар бэрхшээлүүд байдаг вэ? Мэргэжлийн боловсон хүчин хангалттай бий юу? Судлаачдын зүгээс музейн сан хөмрөг дахь эд зүйлсийн талаар мэдээлэл авах, биетээр үзэх, эх сурвалжуудтай танилцах, үзмэрүүдийн гэрэл зургуудыг мүзейгээс авах зэрэг дээр олон талын бэрхшээл байсаар байна. Судалгаа болон эрдэм шинжилгээний ажил нь музейн үндсэн үүргүүдийг салшгүй нэг хэсэг байж гадаад дотоодын үзэгчдэд Монголын соёлын тухай зөв мэдлэгийг түгээх нь нэн шаардлагатай тул тулгамдаж буй асуудлуудыг хамтдаа тодруулж, арга зам гарц шийдлийг олох зорилготой болно.
Агуулга
Нүүдэлчин монголчуудын урлаг соёл, ахуйн өвийг сурталчлах, гадаад дотоодын үзэгчддэд мэдлэг боловсрол олгох тал дээр эрдэм шинжилгээний үндэслэлтэй хийгдсэн судалгаа нь тун шаардлагатай боловч дутагдалтай байгаа тул хэрхэн мүзейн хүрээнд хөгжүүлэх тухай дахин нэг бодох шаардлага тулгарч байна. Учир нь музейнүүд өөрсдийн сан хөмрөг дахь эд зүйлс болон бүтээлүүдийн талаар хаалтай бодлого баримталсаар ирсэн нь соёлын өвийг хадгалж хамгаалах, Монгол судлал хөгжих, улс орноо дэлхийн түвшинд сурталчлах, зэрэг олон тал дээр бэрхшээл бий болгохоос гадна гадаад дотоод судлаачдын шүүмжлэлийг дагуулж байна. Тиймээс судалгааг дэмжин хөгжүүлэх болон олон нийт мэдээлэл авах, түгээх, гадаад дотоодын эрдэм шинжилгээний харилцааг хөгжүүлж, дурсгалт зүйлс, археологийн олдвор, музейн үзмэр, урлагийн бүтээл гэх мэт олон төрлийн соёлын өвийг нэг талдаа оюутан сурагч, багш, эрдэмтэн судлаач, олон нийтэд хүргүүлэх, нөгөө талдаа зохих төвшинд судалгааны эргэлтэнд оруулах арга замуудын талаар салбар дундын мэргэжлийн ярилцлага хэрэгтэй байна. Энэхүү байдалд хариулт өгөх үүднээс энэ удаагийн цахим хэлэлцүүлгийг Улаанбаатар хот болон орон нутгийн мүзейн төлөөллүүд, номын сан, археологи, урлаг судлал, түүхийн эрдэмтдийн төлөөллийг оролцуулан зохион байгуулна.
Зохион байгуулалт
Модератор удирдан чиглүүлж, холбогдох асуултыг асууж, хариулт авах байдлаар хэлэлцүүлэг явагдана. Оролцогч нь асуултыг 3 минутад багтаан хариулах зарчим баримтална.
Хэлэлцэх асуудлууд
Хэлэлцүүлгээр доорх үндсэн асуулгын хүрээнд ярилцах ба тодруулах үүднээс зарим холбогдох асуултыг нэмэлтээр асууна.
- Эрдэм шинжилгээний үндэслэлтэй судалгааны ажлыг идэвхжүүлснээр мyзейн үндсэн зорилго, үйл ажиллагаа болон гадаад, дотоод харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ?
- Мyзейн сан хөмрөгийн бүтээлүүд, эд зүйлсийг хэрхэн судалгааны эргэлтэнд оруулах вэ?
- Сан хѳмрѳгийг цахим хэлбэрт оруулж, эрдэмтэд судлаачдад нээлттэй болгож сургалт, сyдалгаанд хэрэглэх боломжийг хэрхэн бүрдүүлж байгаа вэ?
- Мyзейн сан хөмрөгийн хадгалалт хамгаалтанд судалгаа эрдэм шинжилгээний ажил хэрхэн нөлөөлөх вэ?
Хэлэлцүүлгийн хөтөлбөр
10:00-10:05 Америкийн Монгол Судлалын Төвийн танилцуулга, болон соёлын өвийн хөтөлбөрийн талаар товч танилцуулга хийнэ.
10:05-10:10 АМСТ-ийн хөтөлбөрийн зохицуулагч Т.Түвшинзаяа хэлэлцүүлгийг нээж, хэлэлцүүлгийн дүрэм ба модераторыг танилцуулна.
10:10-10:25 Модератор “Музейн үзмэрүүдийг судалгааны эргэлтэнд оруулах нь: гадаадын музейнүүдийн жишээн дээр” сэдвээр хэлэлцүүлгийн нээлт ppt үзүүлэн ярина.
10:25-10:30 Модератор зочин илтгэгчдийг танилцуулна.
10:30-11:45 Хэлэлцүүлэг
11:45-11:55 Асуулт, хариулт
11:55-12:00 Хэлэлцүүлгийн үр дүн, дүгнэлт