The American Center for Mongolian Studies is pleased to announce the fourth discussion of the “Cultural Heritage Discussion” series. This time the discussion will focus on “The restoration of Mongolian cultural heritage and its associated issues-1” and will be led by O. Angaragsuren (Kyoto University, Graduate School of Human and Environmental Studies).
Америкийн Монгол Судлалын Төвийн “Соёлын Өв – Цуврал хэлэлцүүлэг” энэ удаа “Монголын соёлын өвийн сэргээн засварлалт, тулгамдаж буй асуудал-1” сэдвээр болох бөгөөд хэлэлцүүлгийг О.Ангарагсүрэн (Япон улсын Киото Их Сургуулийн Хүн ба Байгаль Шинжлэлийн Сургууль) удирдан явуулна.
Хэлэлцүүлгийн зорилго
Түүх, байгаль, нийгэм, хүн төрөлхтний үнэ цэнэ, ач холбогдолтой бүхий дахин давтагдашгүй соёлын өвийг Монголд хэрхэн, яаж, мэргэжлийн өндөр төвшинд, хир чанартай сэргээн засварлаж байна вэ? , хэнийг мэргэжлийн сэргээн засварлагч гэх вэ? , мэргэжлийн боловсон хүчин хангалттай бий юу? гэсэн ёс зүйн асуудлыг тодруулах, мөн олон нийтэд соёлын өвийн сэргээн засварлалтын тухай зөв мэдээллийг түгээх, салбарын онцлог, тулгамдаж буй асуудал, гарц шийдлийг олох зорилготой болно.
Агуулга
Соёлын өвийн сэргээн засварлалтын тухай ул үндэслэлтэй, дахин нэг бодох шаардлага тулгарч байна. Учир нь Монголд хэрэгжиж буй сүм хийдийн уран барилга, үл хөдлөх дурсгалт зүйлс, археологийн олдвор, музейн үзмэр, урлагийн бүтээл гэх мэт олон төрлийн соёлын өвийг сэргээн засварласан байдал нь нэг талдаа судлаач, олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байгаа бол нөгөө талдаа зохих төвшинд гүйцэтгэсэн гэсэн эсрэг, тэсрэг байр суурь ажиглагдаж байна. Энэхүү байдалд хариулт өгөх үүднээс энэ удаагийн цахим хэлэлцүүлгийг шинжлэх ухааны хүрээлэн, соёлын өвийн байгууллага, номын сан, музей, мэргэжлийн сэргээн засварлагч болон археологи, түүхийн эрдэмтдийн төлөөллийг оролцуулан, зохион байгуулна.
Зохион байгуулалт
Модератор удирдан чиглүүлж, холбогдох асуултыг асууж, хариулт авах байдлаар хэлэлцүүлэг явагдана. Оролцогч нь асуултыг 2 минутад багтаан хариулах зарчим баримтална.
Хэлэлцэх асуудлууд
Хэлэлцүүлгээр доорх үндсэн асуулгын хүрээнд ярилцах ба тодруулах үүднээс зарим холбогдох асуултыг нэмэлтээр асууна.
- Соёлын өвийн сэргээн засварлалт гэж юу вэ?
- Соёлын өвийг сэргээн засварлах хэрэгтэй юу?
- Мэргэжлийн сэргээн засварлагч гэж хэн бэ?
- Мэргэжлийн байгууллага, сэргээн засварлалтын ёс зүй?
- Сэргээн засварлагч бэлтгэх, хүний нөөцийн тухай та юу гэж бодож байна вэ?
- Хууль, эрх зүйн орчны хувьд үүсэж буй асуудал байна уу?
Хэлэлцүүлгийн хөтөлбөр
16:30-16:32 Америкийн Монгол Судлалын Төвийн танилцуулга, болон соёлын өвийн хөтөлбөрийн талаар товч танилцуулга хийнэ.
16:32-16:35 АМСТ-ийн хөтөлбөрийн зохицуулагч Т.Түвшинзаяа хэлэлцүүлгийг нээж, хэлэлцүүлгийн дүрэм ба модераторыг танилцуулна.
16:35-16:45 Модератор “Монголын соёлын өвийн сэргээн засварлалт, тулгамдаж буй асуудал-1” сэдвээр хэлэлцүүлгийн нээлт ppt үзүүлэн ярина.
16:45-17:00 Модератор зочин илтгэгчдийг танилцуулна.
17:00-19:00 Хэлэлцүүлэг
19:00-19:25 Асуулт, хариулт
19:25-19:30 Хэлэлцүүлгийн үр дүн, дүгнэлт