Соёлын өв цуврал семинар: “Музейн Ёс зүй” Танхимын сургалт

 

Сургалтын удирдагч багш нар:  Д.Бумаа, Д.Мөнхтогоо, С.Энхнаран 

Сургалтын агуулга:

  • Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм, хэмжээ
  • Олон улсын музейн зөвлөлийн музейн ёс зүйн баримт бичгүүд, зорилт, зарчим, ач холбогдол.
  • Музейн ес зүйн дүрмийг хянах, өөрчлөн шинэчлэх үйл ажиллагаа, арга зүй, тулгамдсан асуудал ба оролцооны талаар танилцуулна.
  • Мэргэжлийн ёс зүйн олон талт асуудалд илтгэл нь музей, нийгмийн салбарын ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, мөрдлөгийн тухай өгүүлнэ.  Ингэхдээ эрдэм шинжилгээний ажилтан, сан хөмрөгийн эрхлэгч нар цуглуулга бүрдүүлэх, хадгалалт хамгаалалт, судалгаа, үзэсгэлэн, боловсролын зэрэг ажлыг хөтлөн явуулахдаа мэргэжлийн ёс зүйд нийцүүлэн ажиллах ур чадвар шаардагдаж, мэргэжлийн сорилт болдог талаар өгүүлнэ. Мөн музейн орчинд ёс зүй нь музейн үйл ажиллагааны суурь зарчмыг тодорхойлох мэтгэлцээний процесс, харин музейд үзэсгэлэн үзмэр дэглэхдээ байгалийн болон соёлын өвийн үнэ цэнийг мэдрэх, мөн чанарыг ойлгох, менежмент хийх бололцоогоор хангах мэргэжлийн ёс зүйн талаар өгүүлнэ.  

Хамтран зохион байгуулагч:, Олон Улсын  Музейн Зөвлөлийн  Монголын  Үндэсний Хороо, Монголын Үндэсний Музей, СУИС-ийн Соёл Урлаг Судлалын Хүрээлэн

Дэмжигч байгууллага: Улаанбаатар Хотын нийтийн төв Номын Сан

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

Scroll to Top
Skip to content