СОЁЛЫН ӨВ-НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Америкийн Монгол Судлалын Төвөөс зохион байгуулж буй “Соёлын Өв -Цуврал хэлэлцүүлэг”-ийн энэ оны сүүлчийн дугаар  “СОЁЛЫН ӨВ: НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” сэдвээр зохион байгуулагдана. 

Хэлэлцүүлгийн зорилго

Соёлын өв, музейн салбарын нийгэм дэх байр суурийг бэхжүүлэх, хамтдаа хэлэлцэж, хамтдаа хөгжих боломжуудыг нээхэд хэлэлцүүлгийн зорилго оршино. 

Хэлэлцүүлгийн агуулга  

2021 онд зохион байгуулагдсан салбар хэлэлцүүлгүүд дараах сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа. Үүнд:

  • 1-р сар: Куратор гэж хэн бэ: Кураторын үүрэг, оролцоо, хэрэгцээ, шаардлага
  • 2-р сар: Музейн боловсрол гэж юу вэ?  Музейн боловсролын хэрэгцээ шаардлага, ач холбогдол
  • 3-р сар: Музейн сан хөмрөгийн бүрэлдэхүүн,  цуглуулгын үнэ цэнжүүлэлт
  • 4-р сар: Орон нутгийн музейн хамтын ажиллагаа, үйл ажиллагааны онцлог
  • 5-р сар: Монголын соёлын өвийн сэргээн засварлалт, тулгамдаж буй асуудал
  • 6-р сар: Сан хөмрөг дэх соёлын өвийг шинжлэх ухааны эргэлтэнд оруулах нь 
  • 7-р сар: Хувийн музей,  музейн хөгжилд үзүүлэх түүний нөлөө ба соёлын өвийн хамгаалалт
  • 8-р сар: Халхын голын дайны өв, хадгалалт хамгаалалт 
  • 9-р сар: Монголын Их дээд сургуулиудын дэргэдэх музейн түүх, хөгжил, онцлог
  • 10-р сар: Музейн манлайлал
  • 11-р сар: Соёлын бүтээлч үйлдвэрлэл

Энэ удаагийн хэлэлцүүлгийн гол агуулга нь дээрх салбар хэлэлцүүлгийг нэгдсэн байдлаар дүгнэж, оролцогчид болон олон нийтийн санал, шүүмжлэлийг сонсох, цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлоход чиглэгдэнэ. 

Зохион байгуулалт

Модератор удирдан чиглүүлж, хөтлөн явуулах ба өмнөх хэлэлцүүлгийн агуулгад уялдуулан нээлттэй асуулт асууж, хариулт авах, санал болон шүүмжлэлийг сонсох байдлаар хэлэлцүүлэг явагдана. 

Модератор

О.Ангарагсүрэн PhD

Япон улсын Соёлын Өвийн Хамтын Ажиллагааны Консорциумын гишүүн, соёлын өвийн сэргээн засварлагч, консерватор

Оролцогчид

Салбар хэлэлцүүлгүүдийг удирдан чиглүүлсэн модераторуууд

Салбар хэлэлцүүлгүүдийн зочин оролцогчид

Лайв оролцогчид

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

Scroll to Top
Skip to content