Хэзээ/when: 2023 оны 2-р сарын 1, 17:00 цаг (УБ цагаар), 04:00 (АНУ-ын зүүн бүсийн цагаар)
Zoom холбоос/link: https://us02web.zoom.us/j/83007300516?pwd=L2xaVEZrNC9WK294eTI2TlBiRlpZdz09
Meeting id: 830 0730 0516
Passcode: 301250
Илтгэл монгол хэлээр явагдана. Event language is Mongolian
Сэдэв/Title:
Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид статусын талаар
On Mongolia's nuclear weapon free status
Хураангуй/abstract:
1945 онд АНУ цөмийн туршилт хийж, Японы Хирошима, Нагасаки хотуудад цөмийн бөмбөг хаяснаар цөмийн эрин үе эхэлсэн гэж үздэг. Үүний дараа хэсэг хугацаанд АНУ дангаараа цөмийн зэвсэг эзэмшиж байсан боловч тун удалгүй ЗХУ, Их Британи, Франц, Хятад зэрэг улс орнууд цөмийн зэвсэгтэй болов. Бусад орнууд ч аюулгүй байдлаа хамгаалах ганц арга нь цөмийн зэвсэг гэж үзэн цөмийн зэвсэгтэй болох хандлагатай болох шинжтэй байсан тул үүнийг зогсоох зорилгоор 1968 онд Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээ байгуулсан байдаг. Энэхүү гэрээний дагуу 5 улс албан ёсоор цөмийн зэвсэгтэй болсон. Харин түүний дараа цөмийн зэвсэгтэй болсон 4 улсын цөмийн зэвсэгтэй гэж үздэггүй. Цөмийн зэвсгээр хүчний тэнцвэр тогтсон гэж үзэж болно.
Хэдийгээр цөмийн зэвсэгтэй орнууд бий болсон ч цөмийн зэвсэгтэй болох боломжгүй, эсвэл тийм зэвсэгтэй байх нь ашиггүй гэсэн орнууд бас байв. Эдгээр орнууд нэг бол цөмийн зэвсэгтэй орнуудын “цөмийн шүхэр” дор байх, эсвэл ЦЗБ-ийг бий болгох гэсэн хоёр арга замтай байв.
Цөмийн шүхэр дор байгаа орнууд нь тухайлбал НАТО-гийн гишүүн Европын орнууд, Өмнөд Солонгос, Япон зэрэг улсуудыг дурьдаж болно. Дэлхий дээр үндсэн 5 ЦЗБ байдаг.
Монгол улс 1992 онд өөрийгөө ЦЗБ болохоо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаан дээр зарласан байдаг. Энэ нь Монгол улсын геополитикийн нөхцөл байдал болон түүхэн сургамжаас үүдэлтэй.
Монгол анхандаа Төв Азид ЦЗБ байгуулах талаар санал гаргасан, үүнийг нь Төв Азийн улсууд өлгөн авч Төв Азийн ЦЗБ байгуулсан байдаг. Харамсалтай нь Монгол улс ганцаараа ЦЗБ болох гээд чадаагүй явж байна. ЦЗБ-үүдийн аюулгүй байдлыг зөвшөөрдөг цөмийн зэвсэгтэй орнууд нэг улс дангаараа “бүс” болох боломжгүй гэж үздэг. Гэхдээ мэдээж хэрэг асуудал нь “бүс” гэсэн нэрэнд бус их гүрнүүдийн ашиг сонирхолын асуудал юм.
The nuclear age is considered to have started in 1945, when the United States dropped nuclear bombs on the Japanese cities of Hiroshima and Nagasaki after successful nuclear tests. The United States remained the sole power possessing nuclear weapons briefly before they were followed by the USSR, the United Kingdom and France. Other states increasingly saw nuclear weapons as the sole reliable means of their own national security, therefore in 1968 the Treaty on Non-proliferation of Nuclear Weapons was signed to prevent the proliferation of nuclear weapons. According to this treaty 5 states became recognized nuclear weapon states. Four other states, who acquired nuclear weapons are not recognized as nuclear weapon states. It can be viewed as new balance of power emerging based on nuclear weapons.
However, despite the emergence of nuclear states there remained a portion of the world, who were unable to acquire nuclear weapons or considered nuclear weapons to be detrimental to their national security. These states either came under the "nuclear umbrella" of the existing nuclear states or they established Nuclear Weapon Free Zones (NWFZs).
European states, what are members of NATO, South Korea and Japan can be named as examples of states that are under the nuclear umbrella. While there are 5 NWFZs on the world.
Mongolia declared itself as a NWFZ in 1992 on the UN General Assembly. This declaration stems from Mongolia's geopolitical situation and lessons learned from history.
Mongolia initially proposed a Central Asian NWFZ, which was then taken over by Central Asian states. Unfortunately, Mongolia has not been able to have their own NWFZ recognized. Nuclear states, that recognize NWFZs say that any one state cannot become a "zone" on its own. However, the issue is not in the semantic argument of using the terminology "zone" but in the interests of great powers.
Намтар/Bio
С.Баясгалан нь ОУХС-ийг олон улсын харилцааны мэргэжлээр бакалаврын зэрэгтэй, 2004 онд МУИС-ийн ОУХС-ийг олон улсын харилцааны магистрын зэрэгтэй тус тус төгссөн. Мөн 2016 онд улс төр судлалын докторын зэрэг хамгаалсан. Улс төр судлалын докторын (Ph.D) зэрэг хамгаалсан сэдэв: "Монгол улсын аюулгүй байдлыг хангахад цөмийн зэвсэггүй бүсийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол".
2005 оноос ОУХНУС-д багшаар ажиллаж байна. 2011 онд АНУ-ын Делаверийн Их Сургуульд (Төрийн Департментын SUSI хөтөлбөр) АНУ-ын үндэсний аюулгүй байдлын шийдвэр гаргалтаар мэргэжсэн. 2014 онд Австрийн Вена хотноо “Зэвсэг хураах болон үл дэлгэрүүлэх төв”-д VCDNP цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх талаар мэргэжсэн. 2022 онд Тайваний Чи Нан Их сургуульд зочин профессор.
Монголын дипломатын түүх, Монголын гадаад бодлогын үндэс, Геополитикийн үндэс, Дэлхийн түүх, соёл иргэншил, Олон улсын аюулгүй байдлын асуудлаар судалгаа хийдэг.
Dr. Bayasgalan S. holds BA and MA in International Relations from the School of Foreign Service (now School of International Relations and Public Administration), National University of Mongolia. In 2016 he completed his PhD in Political Science. Dr. Bayasgalan's PhD dissertation topic was "Role and significance of NWFZ in Mongolian National Security"
Dr. Bayasgalan has been teaching at SIRPA since 2005. In 2011 he participated in the Study of the U.S. Institutions for scholars program or SUSI (a U.S. Department of State program) at the University of Denver on U.S. National Security Decision Making. In addition Dr. Bayasgalan studied disarmament and nonproliferation in Vienna (VCDNP) in 2014. He has worked in the Taiwan National Chi Nan University s visiting professor.
Research interests: Diplomatic history of Mongolia, Mongolian Foreign Policy, Geopolitics, World History, Civilizations, International security.