“Сэдвийн түлхүүр үг, Нэрийн баталгаажуулсан бүртгэл” танхимын сургалт

Америкийн Монгол Судлалын Төвийн номын сангийн тэтгэлэгийн хүрээнд Конгрессын Номын Сангийн номын санч, монгол номын мэргэжилтэн, хэл шинжлэлийн ухааны доктор (Ph.D) М.Саруул-Эрдэнэ каталогийн номын санчдад “Сэдвийн түлхүүр үг, Нэрийн баталгаажуулсан бүртгэл” танхимын  цуврал сургалт удирдан явуулна. 

Сургалтын хүрээнд МАРК-ийн талбарууд, МАРК-ийн илтгүүрүүд, сэдвийн түлхүүр үг, хүний нэрийн баталгаажуулсан бүртгэл, байгууллагын нэрийн баталгаажуулсан бүртгэл, газар усны нэрийн баталгаажуулсан бүртгэл, хурлын нэрийн баталгаажуулсан бүртгэл сэдвээр хичээл орж, давтлага ажил хийнэ. 

Хэзээ: 2022.11.1-2022.11.25, Мягмар, Баасан гарагт

Хаана: Нацагдоржийн нэрэмжит ХТНС, Америкийн соёл мэдээллийн төвийн хөтөлбөрийн танхим

Жич: Сургалт үнэ төлбөргүй. Хичээлдээ идэвхитэй, бүрэн суусан номын санчдад сертификат олгоно. 

Холбоо барих: gantungalag@mongoliacenter.org

Сургагч багш: Мягмарын Саруул-Эрдэнэ

Конгрессын Номын Сангийн номын санч, монгол номын мэргэжилтэн, Хэлшинжлэлийн ухааны доктор (Ph.D) 

1994 онд Улсын багшийн их сургуулийг Монгол хэл-уран зохиолын багш мэргэжлээр төгсөж, 1996 онд магистр, 2002 онд докторын зэрэг монгол хэл шинжлэлээр хамгаалсан. 1994-2002 болон 2009 онд УБИС-ийн Монгол судлалын сургуульд багш, 2001-2002 онд Истанбулын их сургуульд судлаач, 2002-2007 онд Индианагийн их сургуульд зочин судлаачаар тус тус ажиллаж байсан туршлагатай.

2007-2019 онд АНУ-ын Төрийн Департаментын Гадаад Харилцааны Дээд Сургуульд Монгол хэлний багшаар ажиллаж, 2019 оноос Конгрессийн Номын Санд номын санч,  монгол номын мэргэжилтнээр ажиллаж байна. Үүний зэрэгцээ “Өдрийн сонин”, Baabar.mn сайтад монгол судлал, түүх, хэл шинжлэл, танин мэдэхүйн нийтлэл тогтмол бичиж, олон арван ном бүтээл орчуулж туурвисан эрдэмтэн судлаач, шилдэг нийтлэлч юм.

Зохион байгуулагч:

Америкийн Монгол Судлалын Төв

Нацагдоржийн нэрэмжит хотын төв номын сан

Монгол Улсын Боловсролын их сургууль

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

Scroll to Top
Skip to content