СОЁЛЫН ӨВ ЦУВРАЛ СЕМИНАР: “Монголын соёлын өвийн сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал-2”
Cultural Heritage Colloquium: Discussion Imminent Challenges of Restoration and Conservation of Mongolian Cultural Heritage – 2
Хэзээ: 2022 оны 10 сарын 28-ны өдөр (Баасан гариг), 11:00- 12:30 ( өглөөний)
Зүүм өрөөний линк: https://us02web.zoom.us/j/87289220835?pwd=bTVQSzZLS003UTlpdmpaZnd0VitMUT09
Meeting ID: 872 8922 0835
Passcode: 799424
The American Center for Mongolian Studies is pleased to announce the Q4 2022 Cultural Heritage Colloquium events, which will focus on “Imminent Challenges of Restoration and Conservation of Mongolian Cultural Heritage – 2,” to kick off these events we are preparing an online discussion on October 28th. This online discussion will be led by Angaragsuren Odkhuu (PhD), Japan Consortium for International Cooperation in Cultural Heritage.
Америкийн Монгол Судлалын Төвөөс зохион байгуулж буй “Соёлын Өв – Цуврал Семинар” нь 2022 оны IV улиралд “ Соёлын өвийн сэргээн засварлалт” агуулгын хүрээнд явагдах бөгөөд энэ улирлын эхний дугаар буюу хэлэлцүүлэг маань 10-р сарын 28-нд “Монголын соёлын өвийн сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал-2” сэдвээр болох бөгөөд хэлэлцүүлгийг О.Ангарагсүрэн, доктор (Японы Соёлын Өвийн Гадаад Хамтын Ажиллагааны Консорциум) удирдан явуулна.
Хэлэлцүүлгийн зорилго:
Монгол улсын соёлын өвийн сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг ярилцах, гарц шийдлийг олох зорилготой болно.
Хэлэлцүүлгийн агуулга:
Монголд соёлын өвийн сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтын үйл ажиллагаа хэрхэн явагддаг, энэ салбарын хөгжил дэвшил, цаашдын чиг хандлага, мэргэжлийн байх нөхцөлд ямар асуудлууд тулгарч буйг ярилцах хэрэгцээ үүсэж байна. Ийм тухайн салбарын мэргэжилтэн болон шинжлэх ухааны хүрээлэн, соёлын өвийн байгууллага, музейн сэргээн засварлагч болон энэ чиглэлээр суралцаж буй оюутан, судлаачдын төлөөллийг оролцуулан энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулна.
Хэлэлцүүлгийн хөтөлбөр
11:00-11:02 Америкийн Монгол Судлалын Төвийн танилцуулга, болон соёлын өвийн хөтөлбөрийн талаар товч танилцуулга хийнэ.
11:02-11:05 АМСТ-ийн хөтөлбөрийн зохицуулагч Т.Түвшинзаяа хэлэлцүүлгийг нээж, хэлэлцүүлгийн дүрэм ба модераторыг танилцуулна.
11:05-11:10 Модератор “Монгол улсын соёлын өвийн сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг 2” сэдвээр хэлэлцүүлгийн тухай, модератор О.Ангарагсүрэн, Доктор.
11:10-11:15 Модератор зочин илтгэгчдийг танилцуулна.
11:15-12:25 Хэлэлцүүлэг
12:25-12:30 Хэлэлцүүлгийн үр дүн, дүгнэлт